Pages

Friday, November 16, 2012

hamgin

Дэлхийн хоёр дахь өндөр гүүр Франц улсын өмнөд хэсгийн Миллау/Millau/ хотын орчим /44°04′46″N 03°01′20″E/-д Присаас Газар Дундын Тэнгисийн эрэг дээрх Монтпеллиер хот хүрэх А75-р замын Тарн гол дээр байгуулсан “Миллау Виадукт” гүүр юм. Уг гүүрийг Британийн архитекторч Лорд Фостер болон Францын инженер Мишель Вирложеугийн загвараар бүтээсэн байна. Гүүр нь долоон том тулгуур баганатай бөгөөд багана бүрийн оройгоос төмөр татлагаар бэхлэн тогтоосон байдаг нь дэлхийн хамгийн урт төмөр кабель бэхэлгээ болно. Гүүрний хамгийн өндөр хэсэг буюу 6-р баганы өндөр нь 343 метр Эйфелийн цамхаг (324 метр)-аас 19 метр өндөр, Эмпайр Стэйт барилга (381 метр)-аас 38 метр намхан ажээ. Харин гүүрний зорчих хэсгийн хамгийн өндөр хэсэг нь 244 метр, тавцангийн урт нь 2.460 метр, 32 метр өргөн, 4.2 метр зузаан, 36.000 тонн жинтэй. Гүүр нь урдаасаа хойшоо ялгүй (3%) хазгай. 290.000 тонн жинтэй уг гүүрийг барихад нийтдээ 400 сая еврогийн хөрөнгө зарцуулсан байна.

Tuesday, December 27, 2011

usan doorh 7

   Palau
Palau бол олон арал бүхий номхон далайн нэгээхэн хэсэг газар юм. Далайн биологичид энэ хэсэг аралд 700 гаруй төрлийн шүр сувд ургадаг, 1500 гаруй төрлийн загас амьдардаг гэдгийг судалж илрүүлжээ.
Өнөөдөр олон тооны усанд шумбагчид Palau д очиж шүр сувд түүдэг байна.
Тэндээс та өмнө нь хаа ч хараагүй олон төрлийн загаснуудыг олж харах боломжтой. Нэн ялангуяа Цэнхэр булан хэмээх газарт хамгийн гайхалтай усан доорх гайхамшгууд оршидог гэнэ.

хөвcгөл