Pages

Friday, December 16, 2011

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ


2000 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот
http://www.legalinfo.mn/image/b.gif
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл

http://www.legalinfo.mn/image/b.gif
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

http://www.legalinfo.mn/image/b.gif
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжих, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх, жуулчны үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

http://www.legalinfo.mn/image/b.gif
2 дугаар зүйл. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж

http://www.legalinfo.mn/image/b.gif
2.1. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Газрын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

http://www.legalinfo.mn/image/b.gif
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

http://www.legalinfo.mn/image/b.gif
2.3. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар бол түүнтэй холбогдсон харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна.

http://www.legalinfo.mn/image/b.gif
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

http://www.legalinfo.mn/image/b.gif
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

http://www.legalinfo.mn/image/b.gif
3.1.1 "аялал жуулчлал" гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар өөр газар нутагт аялан явахыг;

http://www.legalinfo.mn/image/b.gif
3.1.2. "аялал жуулчлалын байгууллага" гэж аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүрдүүлэх, сурталчлах, худалдах, худалдан авах, аялал жуулчлалын багц буюу тухайлсан үйлчилгээг зохион байгуулж байгаа ашгийн төлөө хуулийн этгээдийг;

http://www.legalinfo.mn/image/b.gif
3.1.3. "аялал жуулчлалын бүс нутаг" гэж Монгол Улсад аялал жуулчлал хөгжүүлэхэд тохирсон байгаль, түүх, соёлын нөөц бүхий газар нутгийг;

http://www.legalinfo.mn/image/b.gif
3.1.4. "аялал жуулчлалын бүтээгдэхүүн" гэж аялал жуулчлалын байгууллагаас үзүүлж байгаа жуулчдын сонирхлыг татах, тэдний аялах тав тухтай нөхцөлийг хангасан төлбөрт үйлчилгээг;

http://www.legalinfo.mn/image/b.gif
3.1.5. "жуулчин" гэж аялал жуулчлал хийж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;

http://www.legalinfo.mn/image/b.gif
3.1.6. "жуулчны үйлчилгээний байгууллага" гэж зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, амралт сувилал, тээвэр, холбоо, үзвэрийн зэрэг үйлчилгээг жуулчинд үзүүлж байгаа байгууллагыг;

http://www.legalinfo.mn/image/b.gif
3.1.7. "хөтөч-тайлбарлагч" гэж аялал жуулчлалын хөтөлбөрийн дагуу жуулчинд газарчлан, орчуулга, тайлбар хийх хувь хүнийг; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
3.1.8. “дээд зэрэглэлийн зочид буудал” гэж зочид буудлын цогц үйлчилгээний жишиг шаардлагын 3 ба түүнээс дээш од бүхий зэрэглэлийг хангасан үйлчилгээний байгууллагыг. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

http://www.legalinfo.mn/image/b.gif
ХОЁРДУГААР БҮЛЭГ Аялал жуулчлалын байгууллага

http://www.legalinfo.mn/image/b.gif
4 дүгээр зүйл. Аялал жуулчлалын байгууллага, түүний ангилал

http://www.legalinfo.mn/image/b.gif
4.1. Аялал жуулчлалын байгууллага нь дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

http://www.legalinfo.mn/image/b.gif
4.1.1. аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, бүрдүүлэх, сурталчлах, бөөнөөр болон жижиглэнгээр худалдах, аялал зохион байгуулах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
4.1.2. виз авахтай холбогдсон болон аяллын бусад бичиг баримтын бүрдүүлэлт хийх;

http://www.legalinfo.mn/image/b.gif
4.1.3. онгоц, төмөр зам болон тээврийн хэрэгслээр зорчих билет /тийз/-ийн захиалга хийх, билет /тийз/ худалдах, худалдан авах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
4.1.4. зочид буудал, жуулчны бааз, байр, үзвэрийн захиалга хийх;

http://www.legalinfo.mn/image/b.gif
4.1.5. жуулчныг угтан авах, үйлчлэх, үдэн гаргах ажлыг зохион байгуулах.

http://www.legalinfo.mn/image/b.gif
4.2. Аялал жуулчлалын байгууллагыг туроператор, турагент гэж ангилна:

http://www.legalinfo.mn/image/b.gif
4.2.1. туроператор нь энэ хуулийн 4.1.1-4.1.5-д заасан үйл ажиллагаа эрхэлнэ;

http://www.legalinfo.mn/image/b.gif
4.2.2. турагент нь энэ хуулийн 4.1.2-4.1.5-д заасан үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл түүний тодорхой хэсгийг, түүнчлэн туроператорын бүтээгдэхүүнийг зуучлан худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлнэ.

http://www.legalinfo.mn/image/b.gif
5 дугаар зүйл. Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

http://www.legalinfo.mn/image/b.gif
5.1. Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
5.2. Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дараахь бичиг баримт бүрдүүлнэ:

http://www.legalinfo.mn/image/b.gif
5.2.1. дээд зэрэглэлийн зочид буудлын барилгын архитектур төлөвлөлт, техник, технологийн болон инженерийн системийн М1:100 ба М1:200 масштабын тойм зураг, холбогдох хяналтын байгууллагын дүгнэлт;

http://www.legalinfo.mn/image/b.gif
5.2.2. дээд зэрэглэлийн зочид буудлын барилгын стандарт, ангилал, зэрэглэл, техник, технологийн талаар гаргасан шинжээчийн дүгнэлт;

http://www.legalinfo.mn/image/b.gif
5.2.3. дээд зэрэглэлийн зочид буудлын зэрэглэл тогтоох комиссын дүгнэлт.

http://www.legalinfo.mn/image/b.gif
5.3. Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн талаарх энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

http://www.legalinfo.mn/image/b.gif
/Энэ зүйлийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gif6 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, түүнийг олгохоос татгалзах үндэслэл  /Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gif7 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах, хүчингүй болгох  /Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gif8 дугаар зүйл. Аялал жуулчлалын байгууллагын бүрэн эрх

http://www.legalinfo.mn/image/b.gif
8.1. Аялал жуулчлалын байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

http://www.legalinfo.mn/image/b.gif
8.1.1. аялал жуулчлалын байгууллага нь энэ хуулийн 4.2-т заасан ангилалд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
8.1.2. аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ өөрийн нэрийн өмнөөс сурталчлах, худалдах, худалдан авах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
8.1.3. тухайн жилд үйлчлүүлсэн жуулчдын талаархи судалгааг тогтоосон журмын дагуу аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх; /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
8.1.4. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төрийн байгуулалт, түүх соёл, ёс заншил, зан үйлийн талаар жуулчдад үнэн бодит мэдээлэл өгөх;

http://www.legalinfo.mn/image/b.gif
8.1.5. байгаль, түүх, соёлын нэн ховор зүйлсийг хайрлан хамгаалахад өөрийн зүгээс шаардагдах арга хэмжээ авах, гарсан зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэх;

http://www.legalinfo.mn/image/b.gif
8.1.6. аялал жуулчлалын үйлчилгээний ажилтнуудаа мэргэжлийн сургалт, дамжаанд хамруулж байх;

http://www.legalinfo.mn/image/b.gif
8.1.7. аялал жуулчлалын бүтээгдэхүүнийхээ үнэ тарифыг тогтоох;

http://www.legalinfo.mn/image/b.gif
8.1.8. аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудтай гэрээ байгуулах.

http://www.legalinfo.mn/image/b.gif
8.1.9. жуулчдад мэргэжлийн хөтөч-тайлбарлагчаар үйлчлэх;  /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

http://www.legalinfo.mn/image/b.gif
8.1.10. эрх бүхий байгууллагаар зэрэглэлээ тогтоолгох. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

http://www.legalinfo.mn/image/b.gif
8.2. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүн амын эрүүл мэнд, уламжлалт зан заншилд харшлахгүй аялал жуулчлалын хэлбэрийг хөгжүүлнэ.

http://www.legalinfo.mn/image/b.gif
9 дүгээр зүйл. Аялал жуулчлалын гэрээ

http://www.legalinfo.mn/image/b.gif
9.1. Туроператор буюу турагент нь аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулна.

http://www.legalinfo.mn/image/b.gif
9.2.Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг Иргэний хуулийн 370-379 дүгээр зүйл, энэ хууль, аялал жуулчлалын байгууллага жуулчинтай байгуулсан гэрээгээр зохицуулна. Гэрээнд дараахь нөхцөлийг тусгана: /Энэ хэсгийг2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

http://www.legalinfo.mn/image/b.gif
9.2.1. гэрээний талуудын албан ёсны нэр, хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, банкны дансны дугаар; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
9.2.2. жуулчдын бүрэлдэхүүн, аяллын хөтөлбөр, тэдгээртэй холбогдсон мэдээлэл;

http://www.legalinfo.mn/image/b.gif
9.2.3. аялал жуулчлалын бүтээгдэхүүний чанар, үнэ, түүнийг төлөх журам;

http://www.legalinfo.mn/image/b.gif
9.2.4. аяллын хугацаа, жуулчдыг угтах, үдэх журам, талуудын эрх, үүрэг;

http://www.legalinfo.mn/image/b.gif
9.2.5. жуулчдаас үйлчилгээний талаар гомдол гаргах, маргааныг хянан шийдвэрлэх журам.

http://www.legalinfo.mn/image/b.gif
9.3. Аялал жуулчлалын гэрээний үүргийг гүйцэтгэх, гэрээг цуцлах, өөрчлөх, хүчин төгөлдөр бус гэж тооцоход Иргэний хуулийн холбогдох заалтыг мөрдөнө.

http://www.legalinfo.mn/image/b.gif
10 дугаар зүйл. Жуулчны үйлчилгээний байгууллага

http://www.legalinfo.mn/image/b.gif
10.1. Жуулчны үйлчилгээний байгууллага нь дараахь шаардлагыг хангаж ажиллана:

http://www.legalinfo.mn/image/b.gif
10.1.1. тухайн үйлчилгээний стандарт, зэрэглэлд тавигдах шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
10.1.2. үйлчилгээнийхээ үнэ тарифыг олгогдсон зэрэглэлийн дагуу тогтоох, ил тод байрлуулах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
10.1.3. нийтийн гэрээний нөхцөлөө дараагийн хуанлийн жил эхлэхээс З-аас доошгүй сарын өмнө зарлах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
10.1.4. байгууллагынхаа оноосон нэр, зэрэглэл, жуулчин хүлээн авах эрхийг тодорхойлсон гэрчилгээг ил байрлуулах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
10.1.5. аялал жуулчлалын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу жуулчдад үйлчлэх, тэднээс үйлчилгээний хөлсийг давхардуулж авахгүй байх;

http://www.legalinfo.mn/image/b.gif
10.2. Дээд зэрэглэлийн зочид буудал болон жуулчны баазын зэрэглэл тогтоох журмыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

http://www.legalinfo.mn/image/b.gif
10.3. Жуулчны үйлчилгээний байгууллага энэ хуулийн 4.1-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

http://www.legalinfo.mn/image/b.gif
\11 дүгээр зүйл. Аялал жуулчлалыг төрөөс хөхүүлэн дэмжих

http://www.legalinfo.mn/image/b.gif
11.1. Төрөөс экспортын үйлдвэрлэлд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлтөд аялал жуулчлалын байгууллага, зочид буудлын гадаадын жуулчдад үзүүлсэн үйлчилгээ нэг адил хамаарна.

http://www.legalinfo.mn/image/b.gif
11.2. Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийсэн иргэн, хуулийн этгээдэд татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг татварын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

http://www.legalinfo.mn/image/b.gif
11.3. Энэ хуулийн 14.1.1-д заасны дагуу байгуулсан аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэх зорилгоор зарласан уралдаанд төсөл нь шалгарсан этгээдэд төслөө хэрэгжүүлэхэд зориулж төрөөс зохих санхүүжилтийг гэрээний үндсэн дээр олгож болно.

http://www.legalinfo.mn/image/b.gif
ГУРАВДУГААР БҮЛЭГ Хөтөч-тайлбарлагч

http://www.legalinfo.mn/image/b.gif
12 дугаар зүйл. Хөтөч-тайлбарлагчид тавих шаардлага

http://www.legalinfo.mn/image/b.gif
12.1. Дараахь шаардлагыг хангасан хувь хүн хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээ үзүүлж болно:

http://www.legalinfo.mn/image/b.gif
12.1.1. Монгол Улсын иргэн байх;

http://www.legalinfo.mn/image/b.gif
12.1.2. нэг буюу түүнээс дээш гадаад хэл эзэмшсэн, хөтөч-тайлбарлагчийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх;

http://www.legalinfo.mn/image/b.gif
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
/Энэ заалтад 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

http://www.legalinfo.mn/image/b.gif
12.1.3. хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн хувьд тэнцсэн байх.

http://www.legalinfo.mn/image/b.gif
12.2. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 12.1-д заасан шаардлагыг хангасан хувь хүний хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлийг тогтооно. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ /Энэ хэсгийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
12.3. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
12.4. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
12.5. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gif13 дугаар зүйл. Хөтөч-тайлбарлагчийн эрх, үүрэг

http://www.legalinfo.mn/image/b.gif
13.1. Хөтөч-тайлбарлагч нь дараах эрх, үүрэгтэй.

http://www.legalinfo.mn/image/b.gif
13.1.1. аялал жуулчлалын тухайн байгууллагаас баталсан хөтөлбөрийн дагуу жуулчдад үйлчлэх, тэдний аюулгүй байдлыг урьдчилан сэргийлж, хангуулах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
13.1.2. жуулчдад үйлчилж байх хугацаандаа аялал жуулчлалын тухайн байгууллага болон өөрийн нэр бүхий хөтөч-тайлбарлагчийн тэмдгийг ил зүүх;

http://www.legalinfo.mn/image/b.gif
13.1.3. Монгол Улсын нийгэм эдийн засаг, төрийн байгуулал, байгаль, түүх, соёл, ард түмний зан заншлын талаар жуулчдад бодит мэдээлэл өгөх, улс, хувь хүн, байгууллагын нууцад хамаарах мэдээллийн нууцыг задруулахгүй байх;

http://www.legalinfo.mn/image/b.gif
13.1.4. үйлчилгээнийхээ явцад өөрийн буруугаас жуулчинд болон аялал жуулчлалын тухайн байгууллагад учруулсан хохирлыг арилгах.

http://www.legalinfo.mn/image/b.gif
13.2. Хөтөч-тайлбарлагч нь жуулчдаас шан харамж шаардах, аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Аялал жуулчлалын талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

http://www.legalinfo.mn/image/b.gif
14 дүгээр зүйл. Аялал жуулчлалын талаархи Засгийн газрын бүрэн эрх

http://www.legalinfo.mn/image/b.gif
14.1. Засгийн газар аялал жуулчлалын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

http://www.legalinfo.mn/image/b.gif
14.1.1. Монгол Улсад аялал жуулчлал хөгжүүлэх бүс нутгийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулан тогтоох;

http://www.legalinfo.mn/image/b.gif
14.1.2. аялал жуулчлалын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
14.1.3. аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
14.1.4. /Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
14.1.5. аялал жуулчлалын салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, зохистой харьцааг бий болгох;

http://www.legalinfo.mn/image/b.gif
14.1.6. /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
14.1.7. аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэх, аялал жуулчлалын улсын хяналтын дүрмийг батлах.

http://www.legalinfo.mn/image/b.gif
15 дугаар зүйл. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо

http://www.legalinfo.mn/image/b.gif
15.1. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо нь аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Ерөнхий сайдын дэргэдэх аялал жуулчлалын зөвлөл болон орон нутгийн аялал жуулчлалын асуудал эрхэлсэн нэгж /ажилтан/-ээс тус тус бүрдэнэ. /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
15.2. Аялал жуулчлалын зөвлөл нь /цаашид "Зөвлөл" гэх/ аялал жуулчлалын талаархи төрийн нэгдсэн бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх асуудлаар Ерөнхий сайдад зөвлөгөө өгөх, санал дүгнэлт гаргах үүрэгтэй.

http://www.legalinfo.mn/image/b.gif
15.3. Зөвлөл нь дарга, улсын төсөв, санхүү, аялал жуулчлал, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон тус бүр нэг, аялал жуулчлал эрхэлсэн төрийн бус байгууллагаас санал болгосон аялал жуулчлалын байгууллагын гурван гишүүнээс тус тус бүрдэнэ. /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
15.4. Зөвлөлийн дарга, гишүүдийг Ерөнхий сайд томилно.

http://www.legalinfo.mn/image/b.gif
15.5. Зөвлөлийн дарга нь аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
15.6. Зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална.

http://www.legalinfo.mn/image/b.gif
15.7. Бүх шатны Засаг дарга аялал жуулчлал хөгжүүлэх эрэлт хэрэгцээг харгалзан аялал жуулчлалын асуудал эрхэлсэн нэгж /ажилтан/-ийг ажиллуулж болно.

http://www.legalinfo.mn/image/b.gif
16 дугаар зүйл. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

http://www.legalinfo.mn/image/b.gif
16.1. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аялал жуулчлалын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

http://www.legalinfo.mn/image/b.gif
16.1.1. аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлого боловсруулах, зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
16.1.2. /Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
16.1.3. аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
16.1.4. улсын болон олон улсын хэмжээнд аялал жуулчлалын байгууллага хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
16.1.5. аялал жуулчлалын салбарт хүний нөөцийн хөгжлийг төлөвлөх, сургалтын бүтэц, хөтөлбөрийг эрх бүхий байгууллагатай хамтран батлах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
16.1.6. аялал жуулчлалын байгууллага, дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоох журмыг батлах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

http://www.legalinfo.mn/image/b.gif
/Энэ заалтад 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

http://www.legalinfo.mn/image/b.gif
16.1.7. аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулах жуулчны бааз, зочид буудал, амралт, рашаан сувиллын газрын тоо, байршлыг тогтоох, тэдгээрийн нэгдсэн бүртгэл хөтлөх; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
16.1.8. аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, Монгол орныг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх; /Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

http://www.legalinfo.mn/image/b.gif
16.1.9. Монгол орныг гадаад, дотоодод сурталчлах; /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар дугаарыг нь өөрчилсөн/

http://www.legalinfo.mn/image/b.gif
16.1.10. дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох; /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар дугаарыг нь өөрчилсөн / /Энэ заалтыг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
16.1.11. аялал жуулчлалын статистик мэдээллийг нэгтгэж, судалгаа, дүн шинжилгээ хийх; /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар дугаарыг нь өөрчилсөн /

http://www.legalinfo.mn/image/b.gif
16.1.12. аялал жуулчлалын мэдээллийн нэгдсэн сүлжээ, сан байгуулах; /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

http://www.legalinfo.mn/image/b.gif
16.1.13. аялал жуулчлалын бүсэд хүлээн авах жуулчдын тоог тогтоох; /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар дугаарыг нь өөрчилсөн /

http://www.legalinfo.mn/image/b.gif
16.1.14. аялал жуулчлалын зам чиглэлийг тогтоох; /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар дугаарыг нь өөрчилсөн /

http://www.legalinfo.mn/image/b.gif
16.1.15. аялал жуулчлалын хөгжилд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулахыг хориглох. /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар дугаарыг нь өөрчилсөн /

http://www.legalinfo.mn/image/b.gif
16.2.Энэ хуулийн 16.1.8-д заасан үйл ажиллагааг гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, тусламж, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болно. /Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

http://www.legalinfo.mn/image/b.gif
17 дугаар зүйл. /Энэ зүйлийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
18 дугаар зүйл. Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх

http://www.legalinfo.mn/image/b.gif
18.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аялал жуулчлалын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

http://www.legalinfo.mn/image/b.gif
18.1.1. нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, шаардлагатай гэж үзвэл энэ талаар Засаг даргын тайланг хэлэлцэх;

http://www.legalinfo.mn/image/b.gif
18.1.2. аялал жуулчлал хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
18.1.3. нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг аялал жуулчлалын нөөц бүсэд хамруулах талаар аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал оруулах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
18.1.4. нутаг дэвсгэртээ аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр батлах.

http://www.legalinfo.mn/image/b.gif
18.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга аялал жуулчлалын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

http://www.legalinfo.mn/image/b.gif
18.2.1. аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж, аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах, зохион байгуулах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
18.2.2. эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн газар нутагт байгуулах жуулчны үйлчилгээний байгууллагад газар эзэмших зөвшөөрлийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон тоо, байршлыг баримтлан зохих хууль тогтоомжийн дагуу олгож гэрээ байгуулах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
18.2.3. нутаг дэвсгэртээ аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх бодлоготой уялдуулан хөтөлбөр, төсөл боловсруулж, зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулах, батлагдсан хөтөлбөрийн дагуу аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;

http://www.legalinfo.mn/image/b.gif
18.2.4. нутаг дэвсгэрээрээ дайран өнгөрч яваа жуулчдаас хуульд зааснаас бусад тохиолдолд татвар, төлбөр, хураамж авахгүй байх.

http://www.legalinfo.mn/image/b.gif
ТАВДУГААР БҮЛЭГ /5 дугаар бүлгийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gifЗУРГАДУГААР БҮЛЭГ Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих хяналт, хүлээлгэх хариуцлага

http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gif22 дугаар зүйл. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих хяналт

http://www.legalinfo.mn/image/b.gif
22.1. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд төрийн болон мэргэжлийн хяналт тавина.

http://www.legalinfo.mn/image/b.gif
22.2. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг төрийн захиргааны төв байгууллагууд, бүх шатны Засаг дарга нар эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
22.3. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих мэргэжлийн хяналтыг улсын хяналтын алба хэрэгжүүлнэ.

http://www.legalinfo.mn/image/b.gif
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
22.4.Аялал жуулчлалын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг томилж, чөлөөлөх асуудлыг Төрийн хяналт шалгалтын тухай1 хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

http://www.legalinfo.mn/image/b.gif
/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

http://www.legalinfo.mn/image/b.gif
.

http://www.legalinfo.mn/image/b.gif
23 дугаар зүйл. Аялал жуулчлалын улсын байцаагчийн эрх, үүрэг

http://www.legalinfo.mn/image/b.gif
23.1. Аялал жуулчлалын улсын байцаагч дараахь эрх эдэлнэ:

http://www.legalinfo.mn/image/b.gif
23.1.1. аялал жуулчлалын байгууллага, жуулчны үйлчилгээний байгууллага, хөтөч-тайлбарлагч аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгааг өмчийн харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
23.1.2. хяналт шалгалт явуулахад шаардагдах мэдээ, баримтыг холбогдох иргэн, албан тушаалтан, байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулж авах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
23.1.3. энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналаа зохих үндэслэлийн хамт аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ /Энэ заалтыг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
23.1.4. хяналт шалгалт хийхээр холбогдох байгууллагад нэвтрэн орох;

http://www.legalinfo.mn/image/b.gif
23.1.5. аялал жуулчлалын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн бичиг баримтыг шалгах, шаардлагатай бол түр хураах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
23.1.6. аялал жуулчлалын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд энэ хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
23.1.7. тухайн зэрэглэлийн шаардлага хангахгүй байгаа зочид буудлын зэрэглэлийг бууруулах тухай саналыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах. /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

http://www.legalinfo.mn/image/b.gif
23.2. Аялал жуулчлалын улсын байцаагч дараахь үүрэг хүлээнэ:

http://www.legalinfo.mn/image/b.gif
23.2.1. аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихдаа хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг чанд мөрдөж ажиллах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
23.2.2. илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авахдаа байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, нууцыг хадгалах;

http://www.legalinfo.mn/image/b.gif
23.2.3. аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тухай жуулчны гаргасан гомдол, саналыг хянан шийдвэрлэх;

http://www.legalinfo.mn/image/b.gif
23.2.4. аялал жуулчлалын байгууллага, хөтөч-тайлбарлагч нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төрийн байгуулалт, түүх, соёл, ард түмний зан заншлын талаар жуулчдад бодитой мэдээлэл өгч байгаа эсэхэд хяналт тавих.

http://www.legalinfo.mn/image/b.gif
24 дүгээр зүйл. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

http://www.legalinfo.mn/image/b.gif
24.1. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг харгалзан шүүгч, аялал жуулчлалын улсын байцаагч нь дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

http://www.legalinfo.mn/image/b.gif
24.1.1. энэ хуулийн 10.З-т заасныг зөрчсөн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, гэм буруутай албан тушаалтныг 60000 хүртэл, байгууллагыг 250000 хүртэл төгрөгөөр торгох;

http://www.legalinfo.mn/image/b.gif
24.1.2. хөтөч-тайлбарлагч энэ хуулийн 13.2-т заасныг зөрчсөн бол 15000-50000 төгрөгөөр торгох;

http://www.legalinfo.mn/image/b.gif
24.1.3. аялал жуулчлалын үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай албан тушаалтныг 50000 хүртэл, байгууллагыг 100000 хүртэл төгрөгөөр торгох;

http://www.legalinfo.mn/image/b.gif
24.1.4. аялал жуулчлалын талаархи мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хугацаанд нь гаргаж өгөөгүй албан тушаалтныг 10000 хүртэл, байгууллагыг 50000 хүртэл төгрөгөөр торгох;

http://www.legalinfo.mn/image/b.gif
24.1.5. өөрийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч яваа жуулчдаас энэ хуулийг зөрчиж аливаа төлбөр, хураамж авсан бол түүнийг улсын орлого болгож буруутай этгээдийг 50000 хүртэл төгрөгөөр торгох;

http://www.legalinfo.mn/image/b.gif
24.1.6. энэ хуулийн 8.1.6-д заасныг зөрчсөн аялал жуулчлалын байгууллагыг 100000-250000 хүртэл төгрөгөөр торгох. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

No comments:

Post a Comment